Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй | DAAM.MN

01/10/2021 930

АН-аас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” уриатай жагсал зохион байгуулж, эрх баригчдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Энэ олон улс төрийн эрхийн нэг нь жагсаж цуглах эрх. Миний хувьд өөрөө жагсаал цуглаанд оролцож явсан хүн. Тийм учраас Засгийн газрын хуралдааны үеэр иргэдийн жагсаж цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг хэлсэн. Тавьж байгаа асуудлыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч ажилдаа тусгах ёстой.

Хүмүүс ажиглахгүй л байгаа болохоос хоёр тойрогт нөхөн сонгууль явагдаж байна шүү дээ. Сонгуультай холбоотой улстөржилт нэмэгддэг. Гэхдээ би ганцхан л зүйлийг хүсэж байгаа. Энэ бол ковидыг улстөржүүлэхгүй байх явдал. Мөн дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа хор хөнөөл болох зүйлийг битгий улстөржүүлээч гэж хүсэж байна. Бусад нь бол улс төрд байдаг л зүйл” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022