“Honda” нисдэг машин бүтээж байна | DAAM.MN

01/10/2021 640
ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани нисдэг машин бүтээж буйгаа олон нийтэд дэлгэлээ. Тус компани нь хувийн нисэх онгоцны төслөөс хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан холын зайн нислэг үйлдэх чадвартай тээврийн хэрэгсэл бүтээхээр төлөвлөж байна.
Тодруулбал, “Honda”-гийн мэргэжилтнүүд босоо чиглэлд хөөрч, буух “eVTOL” нисдэг тээврийн хэрэгслийг 2030 онд юм уу түүнээс хожуу танилцуулах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ. Нисдэг машинууд нь дараагийн үеийн тээврийн хэрэгсэлд тооцогдож буй тул олны анхаарлыг ихэд татаж буй юм.
“Honda”-гийн мэдээлснээр, дотоод, гадаадын компаниудын хөгжүүлж буй тээврийн хэрэгслүүдийн хувьд ойролцоогоор 100 км нисэх хүчин чадалтай байгаа бол “eVTOL” 400 км нисэж, хотуудын хооронд тээвэр хийх боломжтой байна. “Honda” энэхүү тээврийн хэрэгслийнхээ туршилтын нислэгийг АНУ-д 2023 оноос хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022