“Зөвхөн хамтдаа бид эх ДЭЛХИЙГЭЭ аварч чадна” | DAAM.MN

02/10/2021 386

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэх дүрс, бичлэгийн уралдааныг зарлалаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэхээр гар зургийн уралдааныг зарлаад байна.

Эдгээр уралдаанд оролцогчид нь

1. Уриаг оновчтой, тодорхой илэрхийлж гаргасан байх,

Заасан хугацаанд багтаах /хугацаа хоцроохгүй байх/,

Бусад эх сурвалжаас хуулаагүй байх,

Гар зургаа А4 цаасан дээр багтаан зурсан байх,

2. Дүрс бичлэгийн уралдаанд орох бол яриа, дүрс, дуу ойлгомжтой байх,

3. Гэрэл, арын дуу авиаг сайтар тохируулсан байх гэсэн шалгуураар шилдүүдээ тодруулна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022