КОВИД-19 халдвараар өвчилсөн 357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ | DAAM.MN

02/10/2021 506

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны А/595 дугаар тушаалаар КОВИД-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм.

Есдүгээр сарын 30-нд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 357 иргэн хэвтэх хүсэлт гаргажээ. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 23 эмнэлгийн 245 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022