“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “ОРОЛЦОО” төслийн залуус нэгдлээ | DAAM.MN

02/10/2021 696
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 5 дугаар ээлжийн залуус нэгдэж мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” гэсэн уриалга гарган аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсныг онцлон дурдсан билээ.
нэг буюу түүнээс олон хүн, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн залуус “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хуурай замын цэргийн сургалтын төв дахь “Оролцоо” төслийн 5 дугаар ээлжид нийт 255 оролцогч хамрагдаж байна.
1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Үүнээс гадна орон нутагтаа ажлын байрны дадлага хийх, цаашлаад байнгын ажлын байраар хангагдах боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажлын өдөрлөг зохион байгуулах үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорноговь аймгийн зарим ажил олгогч аймгийнхаа оролцогчидтой онлайнаар холбогдон ажлын байрны танилцуулга хийлээ.
5 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
Өдөрлөгт нийслэлээс 19 ажил олгогч 550 нээлттэй ажлын байр, 17 аймгийн 143 ажил олгогч 1016 ажлын байр санал болгож оролцов.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022