Эмнэлэгт хэвтэх шаардлагатай 189 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ | DAAM.MN

02/10/2021 547

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж, өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол гарч байна.

Тиймээс өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилж, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрэмбэлэн ангилалтыг хяналттай болгож, мэдээллийг цахимжуулах, коронавируст халдвартай өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар “КОВИД-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын хэсгийг байгуулан УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллуулж байна.

Тус ажлын хэсэгт өчигдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 324 иргэн хэвтэх хүсэлт гаргасан байна. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хэсгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ахлан ажиллаж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022