М. Лхагвагэрэл “Осло 2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | DAAM.MN

04/10/2021 273

“Осло 2021” чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг тамирчдын анхны медалийг 125 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Лхагвагэрэл хүртлээ. Манай бөх эхний тойрогт Гүржийн бөх Гено Петриашвилид 1:11 оноогоор хожигдсон ч гүрж бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан тул дагасан. Дагах барилдаандаа Австрийн Йоханнес Людечерийг 4:0, хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны Олег Болтиныг 5:3 оноогоор ялсан юм. М.Лхагвагэрэлийн медаль “Осло 2021” ДАШТ-ээс Монголын баг тамирчдын авсан анхны медаль төдийгүй хамгийн хүнд жинд монголчуудын авсан анхны медаль гэдгээрээ онцлогтой байлаа.

Өчигдөр хүрэл медалийн төлөө дэвжээнд гарсан нөгөө бөх Т.Түвшинтулга /61 кг/ харин япон бөх Тошихиро Хасегавад 1:12 оноогоор цэвэр хожигдож тавдугаар байрт оров.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022