Сүга Ёшихидэгийн Засгийн газар огцорлоо | DAAM.MN

04/10/2021 301

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Сүга эрх баригч Либерал Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ есдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. 2012-2017 онд Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишида Фүмио өнгөрсөн лхагва гарагт болсон намын даргын сонгуульд ялсан юм.

Японы парламент удахгүй шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалт явуулах бөгөөд үүний дараа Кишида засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022