Калифорни сургуулийн сурагчдыг “COVID-19”-ийн вакцин хийлгэхийг шаардах анхны муж улс болно | DAAM.MN

04/10/2021 501

ВАШИНГТОН. /Insider/. АНУ-ын Калифорни сургуулийн сурагчдыг “COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэхийг шаардах анхны муж улс болж байгаа талаар тус муж улсын захирагч Гэвин Ньюсом баасан гарагт мэдэгджээ.

“Бид энэ өвчнийг ардаа орхихыг хүсэж байна” гэж Гэвин Ньюсом хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. Мөн тэрээр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ хүүхдүүдэд хийх “COVID-19”-ийн вакциныг бүрэн зөвшөөрсний дараа сургуулийн эхний улиралд вакцинжуулах ажлыг эхлүүлнэ хэмээн нэмж дурджээ.

Эхний ээлжинд 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах бөгөөд үүний дараа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг дархлаажуулах ажээ.

Тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газар энэ оны наймдугаар сард “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосны зэрэгцээ 12 ба түүнээс дээш насны бүх хүмүүст хийхийг зөвшөөрчээ. Үүнтэй холбогдуулан энэ оны сүүлч үе гэхэд таваас дээш насны хүүхдүүдэд уг вакциныг хийх зөвшөөрлийг олгох төлөвтэй байна.

Калифорни муж улсын зарим сургуулийн дүүргүүд аль хэдийн сурагчдыг “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамруулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа бөгөөд наймдугаар сараас эхлэн муж улсын гаргасан шийдвэрийн хүрээнд сургуулийн багш, ажилчдыг вакцин хийлгэсэн байх, долоо хоногт нэг удаа коронавирусний шинжилгээнд хамрагдсан байхыг үүрэг болгожээ.

Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүд цэцэрлэгт орохоосоо өмнө полиомиелит буюу халдварт саа өвчин, улаан бурхан, гепатит, салхин цэцэг зэрэг бусад өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдах ёстой юм.

Калифорни муж улсад өнгөрсөн сарын 28-ны байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 63 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022