Pandora Papers: Монголоос хоёр улстөрч оффшорчдын жагсаалтад багтжээ | DAAM.MN

04/10/2021 867

 Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум даваа гарагийн өглөө “Pandora Papers” хэмээх баримт дэлгэж дэлхийн 330 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын нууц хөрөнгийг л болголоо. Оффшор бүсэд нуусан, татвараас зайлсхийсэн хөрөнгө нь ил болсон улстөрчид дотор 14 улсын одоогийн төрийн тэргүүн, 21 орны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс багтаж байгаа юм.

Тухайлбал, Йорданы хаан Абдуллах II оффшор компаниудаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт $100 саяын үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин Монакод хувийн эзэмшилтэй болжээ.

Энэ долоо хоногт болох сонгуульд өрсөлдөж буй Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Францын өмнөд нутагт 22 сая ам.доллараар хоёр шилтгээн худалдаж авсаныг ч дээрх баримтад өгүүлжээ.

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн гэр бүл мөн оффшор компаниар дамжуулан 312,000 фунт стерлингээр Лондон хотын төвд барилга худалдаж авсан нь ил боллоо.

Баримтуудыг илчилсэн консерциумд дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож,  14 эх сурвалжаас 11.9 сая бичиг баримтыг нэгтгэж боловсруулсан байна.

Pandora Papers: Дэлхийн 330 гаруй улстөрч, алдартнуудын нууц хөрөнгө ил боллоо

Сэтгүүлчдийн дэлгэсэн баримт дотор Монгол Улсаас хоёр улстөрчийн нууц хөрөнгө ил болжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын мэдээлэл боловсруулагдаж хараахан дуусаагүй байгаа тул одоогоор улс тус бүрээр нь шүүж, нэрийг нь мэдээлэх боломжгүй байгаа юм.

Pandora Papers: Дэлхийн 330 гаруй улстөрч, алдартнуудын нууц хөрөнгө ил боллоо

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022