МХБХ болон урлагийнхан ЭХЭМҮТ-д 10 ширхэг аппарат хандивлав | DAAM.MN

04/10/2021 452
Монголын хөлбөмбөгийн холбооноос урлаг, спортын ододтой хамтран “Эмч нартаа баярлалаа” хандивын тоглолтыг аравдугаар сарын 2-нд зохион байгууллаа.
“Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнд урлаг, спортынхноос бүрдсэн хоёр баг ширүүн өрсөлдсөний эцэст “Мөрөөдөл” баг 4:3-ын харьцаатай ялалт байгуулав.
Баг тус бүрээс “Шар айраг” хамтлагийн дуучин, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч Г.Ганхүү болон сагсан бөмбөгийн ОУХМ Г.Баттөр нар дубль хийжээ.
“Эмч нартаа баярлалаа” оддын хөлбөмбөгийн хандивын тоглолтод оролцсон хүндэт зочид, тоглогчид болон Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлажээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022