“Pandora Papers” жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтжээ | DAAM.MN

04/10/2021 423

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) дэлхийн 90 орны 330 гаруй улстөрчийн оффшор дансны мэдээллийг ил болгоод буй. Дээрх жагсаалтад Монгол Улсаас хоёр улстөрчийн нэр багтсан тухай бид өмнө нь мэдээлсэн. ICIJ-ийн нээлттэй эх сурвалжид нэр дурдагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд болохыг өгүүлжээ.

Сүхбаатарын Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын парламентын гишүүн юм. Улс төрд орохоосоо өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өргөн цар хүрээтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр 2000 онд анх Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. 2003 оны арваннэгдүгээр сард тэрээр Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани болох Бату Майнинг Лимитедийн хувьцаа эзэмшигч болсон. 2005 оны арванхоёрдугаар сард буюу Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа BVI компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй Ever Legend Engineering Limited компанид шилжүүлсэн болохыг дээрх баримтад дурджээ. Түүний төлөөлөгч ICIJ-д хэлэхдээ, “BVI бүртгэлтэй толгой компани нь манай улсад хараахан бүртгэгдээгүй байхад (өөрөөр хэлбэл Монгол Улсын харьяалалд хууль ёсны оролцоогүй байсан) С.Батболд “Batu Mining Mongolia LCC” компанид хөрөнгө оруулсан. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах урьдчилсан нөхцөл байсан. Тухайн үед төрийн албан тушаалтнууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмших нь хууль ёсны байсан. С.Батболдын бизнес 1990 -ээд оны эхээр олон нийтийн албанд орохоосоо өмнө олон жилийн өмнө байгуулагдсан. Түүнээс хойш бизнесийг нь манай хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хүмүүс явуулж байсан. Энэ төсөл нь Засгийн газарт зөвшөөрөгдсөн бусад төслүүдийн нэгэн адил ажлын байр, орлого бий болгохын тулд Монголд хөрөнгө оруулалт байсан” гэж мэдэгджээ.

Нэг нь бол Ерөнхий сайд асан Сү.Батболд. Түүний нэр оффшор бүсэд бүртгэлтэй байгаа нь одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд Пандорагийн барист бичигт анх гарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад бас Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Prime Edge Ltd” хэмээх компанийн нэрээрээ дахин холбогджээ. Харамсалтай нь одоогоор Сү.Батболдтой холбоотой нарийн ширийн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд “ICIJ”-аас Пандорагийн баримт бичигт Монголын хоёр улс төрч хүртэл орсон гэж ёжилсон байна.

 

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022