Ланд-80 машинтай согтуу иргэд ноцтой осол гаргажээ | DAAM.MN

04/10/2021 13930

Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөр” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А-гийн /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Хово загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат иргэн С-ын /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Ланд-80 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Ланд-80 машинтай зорчигч болон жолооч нь согтуу байсан талаар эх сурвалж мэдэгдэж байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 22:35 цагт очиж, 01:35 цаг ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат Б/33 настай, эрэгтэй/, зорчигч С/39 настай эрэгтэй/, Г/32 настай эрэгтэй/ нарын 3 иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ | DAAM.MN

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олд

17/05/2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022