“Evergrande Group” хувьцаагаа арилжихаа түр зогсоожээ | DAAM.MN

04/10/2021 277

ШАНХАЙ. /TASS/. Хятадын хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудын нэг болох “Evergrande Group” Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахыг зогсоосон тухай биржийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Evergrande Group” -ийн хувьцааны арилжааг 2021 оны 10 дугаар сарын 4 -ний өдрийн 09:00 цагт компанийн хүсэлтээр зогсоосон” гэж мэдэгдэлд дурджээ. Тус компани удахгүй “томоохон хэлцэл хийснээ зарлахаар” төлөвлөж байгаа аж.

“China Evergrande Group” нь олон салбарт хөрөнгө оруулдаг холдинг бөгөөд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон тоглогч юм. Гэвч тус группийн өр 300 тэрбум гаруй ам.долларыг давтлаа хуримтлагдаж, дампуурлын ирмэгт иржээ. Борлуулалт буурч, өндөр эрсдэлтэй бизнесийн загвар гаргасан нь, мөн Хятадын орон сууцны зах зээлийн өсөлтийг хязгаарлах Бээжингийн арга хэмжээ тус компанийг хямралд хүргэсэн байна. Хонконгийн биржээр арилжаалагддаг  хувьцаа нь он гарснаас хойш 82 гаруй хувиар хямдарчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022