
Хөвсгөл аймаг, Ханх суманд байшин шатаж, нэг иргэн галд өртөж амиа алджээ.
Ханх сумын Турт багийн “Хадан хошуу” гэдэг газар иргэн Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж, галд өртөж нас барсан Г/39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Байшин шатаж байна гэсэн дуудлага 10 дугаар сарын 3-ны 22:09 цагт Онцгой байдлыг газар иржээ.