ХБНГУ-д “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах тэтгэлэгт хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцэж батламжаа гардаж авлаа | DAAM.MN

04/10/2021 566
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ны дэргэдэх МЭТ агентлагтай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр  нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
сонин mn
Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 34 оролцогч бүртгүүлэн, 3 шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөн  Батмөнх овогтой Гүнжинлхам шалгарсан.
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Б.Гүнжинлхамд батламж гардуулж баяр хүргэв. Энэ үеэр сайд А.Ариунзаяа “Сурсан мэдсэн бүхнээ эх орныхоо эрүүл мэндийн салбарт зориулж, түгээн дэлгэрүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Мөн бидэнтэй хамтран,  дэмжлэг үзүүлж ажилласан МЭТ агентлагийн хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.
сонин mn
Дээрх тэтгэлэгт хөтөлбөр нь монгол залуусыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурч боловсрох боломжоор хангах, цаашилбал салбарын хүний нөөцийг чадвахжуулах зорилготой төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022