М.Уранцэцэг UFC-д өрсөлдөж магадгүй | DAAM.MN

04/10/2021 767

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг “Visaapnews.asia” сайтад өгсөн ярилцлагадаа ирээдүйнхээ талаар ярьжээ.

Сэтгүүлч түүнээс “Та дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач” хэмээн асуухад.

Тэрбээр, “Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх, дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна” гэж хариулав.

Мөнхбаярын Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онуудад гурван олимпын наадамд оролцож, жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин.

Түүнчлэн түүний амжилтуудаас дурдвал,

  • 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010,
  • 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аварга
  • 2019 оны арванхоёрдугаар сард Монголоос “Team Visa”-д сонгогдсон анхны тамирчин
  • ТОКИО-2020 наадмаас хүрэл медаль хүртээд байна.

Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна МУГТ Уранцэцэг нь 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр “Гиннесийн дээд амжилт” эзэмшиж байна.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022