Зэвсэгт хүчний 015 дугаар анги хурандаа О.Сэрдарын нэрэмжит боллоо | DAAM.MN

04/10/2021 375
Энэ жил Монгол Улсын батлан хамгаалах салбарын хувьд олон түүхэн ой тохиож байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 015 дугаар анги 100 дахь жилийнхээ босгыг давсан явдал юм. Энэ хүрээнд тус ангийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит болгосон юм. Харин өнгөрсөн Баасан гарагт эл тогтоолыг ангийн захирагч, хурандаа Ц.Батсайханд албан ёсоор гардуулан өгч, О.Сэрдар агсны алдар, гавьяаг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан юм.
сонин mn
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар болон П.Сэрдар агсны гэр бүлийн төлөөллөөс оролцлоо.
Түүний охин С.Гантөмөрийн хэлснээр “Өнөөдөр аавын минь ажил үйлс, гавьяа зүтгэлийг төр засаг, батлан хамгаалах салбар өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг нэрэмжит болгон мөнхжүүлж байгаад үр хүүхдүүд бид маш их баяртай байна. Энэ хүний үргэлжлэл болж өдий хүрч байгаагаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Миний аав зарчимч, шулуун шударга, хамгийн гол нь хүнийг их хүндэлдэг байснаас харахад ёстой л цэргийн дарга хүнд л байхаар зан чанарыг цогцлоож дээ гэж хожим бодогддог юм. Аав минь өнөөдрийн энэ үйл явдлыг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
сонин mn

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022