“Facebook”, “WhatsApp”, “Instagram”-ийн сүлжээ зургаан цагийн турш унав | DAAM.MN

05/10/2021 467

Олон нийтийн сүлжээ “Facebook”, “Instagram”, “WhatsApp” сайтын сүлжээ дэлхий даяар өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчим унаж, бүтэн зургаан цагийн турш алдаа заалаа. “Facebook” сайтын үндэслэгч Марк Цукерберг цахим хуудсаараа дамжуулан сүлжээ унасанд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, бүх сайт хэвийн ажиллаж эхэлснийг хэлсэн ч шалтгааныг нь тайлбарласангүй.
Харин интернэт орчинд “Facebook” компанийн сүлжээ унасныг олон таамаг дэвшүүлэн ярилцаж байна. Тухайлбал, “Anonymous” хакерын бүлэг “Facebook” компанийн сүлжээнд халдсан гэх нэгэн байгаа бол домейн нэртэй холбоотойгоор доголдол үүссэн гэх таамаг ч байна. Эсвэл “Facebook” компанийн дотоод техникийн ажиллагаатай ч холбоотойгоор сүлжээ тасалдсан байх магадлалтай аж. Ямартай ч “Facebook”, “instagram” сүлжээ одоо хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: unilad

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022