Хилээр 133.7 мянган юань нэвтрүүлэхийг завдсаныг улсын орлого болгожээ | DAAM.MN

05/10/2021 1014

Гаалийн Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд гааль дээр гардаг хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ оны эхний 9 сард гаалийн байгууллагад нийтдээ 776 удаагийн зөрчил, гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгож, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг бүтээгдэхүүнийг түр хураасан байна.

Мөн улсын хилээр 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг улсын орлого болгон, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөгөөс дээш хэмжээний валютыг валютыг биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Иргэд энэ заалтыг мэдэхгүйгээс зөрчилд холбогдож, бэлэн мөнгөө хураалгах, торгуулах зөрчил буурахгүй байгааг гаалийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022