Ерөнхийлөгч улс төрийн намын тухай хуулийн төслийг удахгүй өргөн барина | DAAM.MN

05/10/2021 650

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 19 дүгээр зүйлд дараах гурван заалтыг оруулсан.

1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. (Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Улс төрийн намын тухай хуулийг нийцүүлэх боловсруулах ажил дуусах дөхжээ. Энэ талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу намууд дотооддоо ардчилсан, үндэсний хэмжээнд бодлого явуулдаг, намын санхүүжилт ил тод, хариуцлага хүлээдэг байх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг төслийн боловсруулалтаа хийгээд дуусч байна. Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал нь санхүүжилттэйгээ уялдах ёстой. Тийм учраас Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн санхүүжилтын тухай хуулийг нэгдмэл нэг хууль байх нь зүйтэй гэж үзэж төслөө бичсэн. Улс төрийн намын шинэчлэл бол улс төрийн намууд, иргэний нийгмийн зөвшилцлийн үр дүнд хийх ёстой чухал асуудал. Тийм учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгч улс төрийн намын шинэчлэлийг дэмжин Улс төрийн намын тухай хуулийн төслийг удахгүй өргөн барина” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022