Дэлхийн агаарын тээврийн компаниуд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэхээр тохиролцжээ | DAAM.MN

05/10/2021 429
МОНРЕАЛЬ. /Ukrinform/. IATA буюу Олон улсын агаарын тээврийн холбооны ерөнхий ассамблейгаас 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг бүрэн зогсоох тухай тогтоол баталжээ.
“Дэлхийн агаарын тээврийн компаниуд байгаль орчинд ээлтэй нислэг үйлдэх маш чухал шийдвэр гаргалаа. Коронавирусний цар тахлын дараа салбарын үйл ажиллагааг сэргээх ажлыг хорт утааг бууруулах замаар хийнэ. Нисэхийн салбарыг нүүрстөрөгчгүй болгох нь жинхэнэ сорилт юм. Гэсэн хэдий ч энэ зорилгод хүрэх найдвартай арга зам байгаа гэдэгт бид бат итгэлтэй байна” гэж IATA -ийн ерөнхий захирал Вилли Уолш онцлон тэмдэглэсэн байна.
Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээнүүдийн нэг бол байгаль орчинд ээлтэй түлш ашиглах явдал бөгөөд ийм түлш одоо маш бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа юм. Түүнчлэн шинэ технологи нэвтрүүлэх, салбарын дэд бүтцийн үр ашгийг дээшлүүлэх, цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүрийг ашиглах төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022