
Гаалийн байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчлөөс танилцууллаа.
Энэ оны наймдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, татвар хураамжийн зөрчил эрс нэмэгдсэн байна. Монгол Улсын 18 иргэн Турк улсаас 50.5 кг алт, монет, мөнгөн эдлэл, Энэтхэг улсаас 4.1 кг мөнгөн эдлэл, БНСУ-аас 5.9 кг алт, монетон эдлэлийг импортолж, нийтдээ 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн БНСУ-аас ирсэн иргэн улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үүссэн байна. БНТУ-аас Монгол Улсын иргэдийн оруулж ирсэн 22,6 кг алт, мөнгөн эдлэлд 40.1 сая төгрөгийг татварт төлүүлж 20 сая төгрөгний торгууль ногдуулжээ. Иймд иргэд их хэмжээгээр оруулж ирж байгаа үнэт эдлэлийг заавал гаалийн мэдүүлэгт бүртгүүлж, мэдэгдэх шаардлагатайг ГЕГ-аас анхаарууллаа.