“Эхлэл брэнд” албан ёсны цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ | DAAM.MN

05/10/2021 754

Монголдоо гар утас үйлдвэрлэж байна, монголчууд дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, иргэдийнхээ хэрэгцээнд бүрэн нийцсэн гар утсыг үйлдвэрлэнэ гэх чихэнд чимэгтэй мэдээлэл сүүлийн саруудад цахим ертөнцөөр нэлээд явсан. Учир нь манай дотоодын аж ахуй нэгжүүд өрсөлдөөн өндөр технологийн салбарт хүч үзэж, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргана гэдэг тухайн компанийн төдийгүй улсын технологийн салбарт ч томоохон дэвшил болдог.

Манай улсын хувьд “Эхлэл брэнд” энэ салбартаа танигдсан. Чихэвчнээс эхлээд USB кабель, Adapter, Powerbank зэрэг нь аль хэдийнэ өөрсдийн хэрэглэгчтэй болж, гадны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх болсон. Тэдний дараагийн бүтээгдэхүүн нь HULAN21 Plus гэх гар утас.

Гэвч тус брэндийнхэн гаалийн мэдүүлгийн улмаас их хэмжээний торгууль, татвар төлөх болсон нь олны анхаарлыг татаж, HULAN21 Plus гэх утас нь монгол утас мөн, биш гэх талцлыг үүсгээд байна. Үнэндээ дэлхийн дээр үйлдвэрлэгддэг ихэнх гар утас БНХАУ-аас гаралтай. Алдарт Iphone, Samsung хүртэл энэ улсад түүхий эдээ үйлдвэрлэж, өөрийн орондоо угсардаг. “Эхлэл” ч тэр жишгээр HULAN21 Plus гар утасныхаа ихэнх хэсгийг гаднаас авсан бөгөөд  тус брэндийг үүсгэн байгуулагч С.Батзаяа хэрэглэгчидээ бухимдуулсандаа цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна.

Ehlel Брэнд цааш цаашдаа улам их хичээж Монголыг илэрхийлэх технологийн брэнд байхаасаа ухарч няцахгүй ээ.
Hulan21 Plus төслөөс маш их юм сурлаа. Хонгконгуудаас маш их Ноу-Хау сурсан мэдсэн.
Цаашид энэ мэдлэгээ Монголын технологид алт болгох болно оо.

 

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022