ДАШТ-д гардан тулааны манай зургаан тамирчин оролцоно | DAAM.MN

05/10/2021 671

ОХУ-ын нийслэл Москва хотод гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд 17 орны баг тамирчид өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубын захирал Д.Ганбаатарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, мутай, жиүжицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, эмэгтэйчүүдийн ангилалд ушу, мутайн спортын улсын аварга Н.Мягмарсүрэн нар өрсөлдөнө.

Мөн өсвөр үеийн ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа нь энэ юм. С.Нямпилжээ нь “Токио-2020” парлимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм байна.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022