ДАШТ-ээс Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ | DAAM.MN

06/10/2021 476

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Ослогийн дэвжээнээс Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирав. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.
Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өнөөдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялжээ.
62 кг манай бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022