Загасчилж байсан таван иргэний хоёр нь осолджээ | DAAM.MN

06/10/2021 703

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон байна. Энэ тухай дуудлагыг аймгийн 10 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын газар хүлээж авжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 10 дугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат 45 настай эрэгтэй Б-гийн цогцсыг гаргасан байна. Улмаар Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Харин Орхон аймгийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022