Физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа | DAAM.MN

06/10/2021 279
СТОКХОЛМ. /RIA Novosti/. Америкийн эрдэмтэн Сюкуро Манабе, Германы физикч Клаус Хассельман, Италийн эрдэмтэн Жоржио Паризи нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.
Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо тэдний нарийн төвөгтэй системийг судлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж уг шагналыг олгосон байна.
Америк, Германы эрдэмтдэд “дэлхийн уур амьсгалын физик загварчлал, хувилбарын тоон дүн шинжилгээ, дэлхийн дулаарлын найдвартай урьдчилсан таамаглал гаргасныхаа төлөө” энэхүү шагналыг олгожээ.
Харин Италийн эрдэмтэн “атомаас гараг ​​хүртэл физикийн систем дэх эмх замбараагүй байдал, хэлбэлзэл хэрхэн харилцан үйлчлэлцдэгийг нээснийхээ төлөө” хүртэхээр болсон байна
Нобелийн долоо хоног даваа гарагт эхэлсэн билээ. Уламжлал ёсоор физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрийг хамгийн түрүүнд зарладаг бөгөөд энэ оны шагналыг амьд организм температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан Дэвид Юлиус, Ардем Патапутян нар  хүртэхээр болсон юм. Өнөөдөр химийн салбарын шагналтнууд тодорно.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022