
АНУ-аас Монгол руу илгээсэн 900 000 тун Файзер вакцин илгээжээ. Вакцины тээвэрлэлт, аюулгүй байдлыг хангах тал дээр хоёр улсын холбогдох албаныхан, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа гэж Цагаан ордноос өчигдөр мэдэгдэв.
Нарийн тоогоор 899 730 тун файзер вакцин нь “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, вакцины хангамжийг тэгш хүртээмжтэй болгох зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн гол санхүүжүүлэгчээр Gavi (Вакцины эвсэл), ДЭМБ (World Health Organization) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын эвсэл (Coalition for Epidemic Preparedness Innovations) зэрэг байгууллагууд ажилладаг юм. Манай улс өнгөрсөн сард уг хөтөлбөрийн хүрээнд 188 370 тун Файзер вакцин хүлээн авч байв.