Ирэх сард “NASA” дэлхийг “аврах” нээ | DAAM.MN

06/10/2021 988

АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг ирэх сард яг “Armageddon” кинон дээр гардаг шигээр дэлхий рүү ойртон ирж байгаа солирын чиглэлийг өөрчилж хүн төрөлхтнийг “аврах” нь ээ. Гэхдээ киноноос ялгаатай нь энэ үйл явдал ямар ч цөмийн бөмбөг, өрөмдөгч, эсвэл “Аэросмит” хамтлагийн дуугүйгээр өрнөх аж. Тухайлбал, эрдэмтэд хэрвээ ирээдүйд ямар нэг солир зайлшгүй дэлхийтэй мөргөлдөх аюул учирвал бэлтгэлтэй байхын тулд солирын чиглэл хазайлгах туршилт хийж үзэх гэж байгаа юм.

Туршилтыг хийхдээ эрдэмтэд хэдэн хиймэл дагуулыг Дидимусын солируудын зүг илгээх гэнэ. Тэдгээр солирууд нь 780 м төв болон 180 м дагуулуудаас бүрдэх том хэмжээтэй солирууд аж.

Сансарт үүнтэй төстэй олон том солир байдаг бөгөөд тэдний зарим нь хэдэн жилдээ нэг удаа дэлхийтэй маш ойрхон зөрдөг. Тиймээс ирээдүйд тохиолдож болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд тус туршилтын хүрээнд Дидимус солирыг 6705 м/с хурдтайгаар мөргөж хэрхэн нөлөөлж чадахыг харах гэнэ.

Туршилтад оролцох Италийн “CubeSat” хөлгийг өнгөрсөн долоо хоногт бүтээж дуусгасан байна. Тус хөлгийг ирэх сарын 23-нд “Space X”-ийн “Falcon9” пуужингаар хөөргөж туршилтыг эхлүүлэх аж.

Эх сурвалж: TECHCRUNCH

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022