Хуурамч мэдэгдэлд итгэн иргэд шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй | DAAM.MN

06/10/2021 431

 

“Шатахуун дахин хомсдохоор боллоо” гэсэн хуурамч мэдээллийг хэсэг бүлэг этгээдүүд цахим орчинд нийтэлжээ. Өчигдөр оройноос эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад дахин урт дараалал үүсч эхлээд байна. Холбогдох яамдын мэдэгдэж буйгаар иргэд шатахуун түгээх станцад оочерлож, шатахууныг их хэмжээгээр авч нөөцлөх шаардлагагүй бөгөөд хэрэглээнийхээ хэмжээгээр шатахуунаа авч бусдадаа боломж олгох нь зүйтэй хэмээн зөвлөж байна.

Иймээс ард иргэд төрийн байгууллагын үнэн бодит мэдээллийг үндэс болгох нь зүйтэй юм. Тун удахгүй дээрх мэдэгдлийг хаанаас, ямар хүмүүс, ямар зорилготой бэлтгэж цахим орчинд тараасныг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноох болно хэмээн СОД МОНГОЛ ГРУПП-ээс мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Содмонгол групп” ч бас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе. БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн ба 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирлээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022