Төл бойжилт 98.3 хувьтай | ДААМ.МН

16/03/2020 431

Төл бойжилт 98.3 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоолсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна. Өөрөөр хэлбэл, одоогоор төл бойжилт хэвийн байгаа аж. Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар 8 аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байжээ. Өнгөрсөн долоон хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгийн ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021

Цэнгээний газар ажиллуулах болсон П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж э

21/10/2021