“Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сургалт, семинар үргэлжилж байна | DAAM.MN

06/10/2021 440

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой юм.

Тэгвэл төслийн “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” 1 дүгээр зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ модуль I” сургалт, семинарыг 2021 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад холбогдох яам агентлаг, төрийн байгууллагуудын мэргэжилтэн, 21 аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022