Ц.Эрдэнэбаяр: Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна | DAAM.MN

06/10/2021 506

ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон гэх мэдээллээр өчигдөр үдэш ШТС-ууд дахин бензин олголтоо хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан.  Харин холбогдох яамнаас шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд цаашид нөөц нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор АМГТГ-аас мэдээлэл хийлээ. АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Есдүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжид БНХАУ-аас 50 вагон, ОХУ-аас 20 вагон шатахуун орж ирсэн. Үүнээс хойш БНХАУ-аас 150 вагон шатахуун импортоор орж ирсэн. Үүнээс хойш тус улс хилээ хаасан ч тохиролцож, өчигдөр орой 50 вагон шатахуун орж ирсэн.

Тус вагон өнөөдөр өглөө Толгойтод буулаа. Ийнхүү татан авалтууд хэвийн үргэлжилж байна.  Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Өчигдөр “Сод Монгол” компани дотооддоо зохион байгуулалт хийсэн юм байна лээ. Өнөөдөр залруулга хийсэн” гэлээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022