“Facebook” хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, ардчиллыг сулруулж байна гэв | DAAM.MN

06/10/2021 396

ВАШИНГТОН. /BBC/. “Facebook” компанийн цахим хуудас, хавсралтууд нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, үзэл бодлын зөрчлийг даамжруулж, ардчиллыг сулруулж байна гэж тус компанид ажиллаж байсан нэгэн эмэгтэй АНУ-ын хууль тогтоогчдод ярьжээ.

Өдгөө 37 настай Фрэнсис Хауген нь “Facebook” компанид бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд Капитолын байранд мягмар гарагт болсон сонсголын үеэр компанийг ийнхүү хурцаар шүүмжилсэн байна.

Харин “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компанийн талаар “буруу ташаа ойлголт” төрүүлж байна хэмээн хариу мэдэгдэл хийжээ.

Тэрбээр ажилчнууддаа хаягласан захидалдаа, “хор хөнөөлтэй утга агуулга бүхий контенттой тэмцэх, ил тод байдлыг бий болгох, эдгээр өндөр ач холбогдолтой асуудлуудын хүрээнд салбартаа тэргүүлэх судалгааны хөтөлбөрийг бүтээхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтаа цохон тэмдэглээд, Ф.Хаугений хэлсэн үг “ямар ч утга учиргүй, үндэслэлгүй” юм” хэмээн бичжээ.

“Бид аюулгүй байдал, сайн сайхан аж байдал, сэтгэцийн эрүүл мэнд тэргүүтэй асуудлуудад маш их анхаардаг. Иймээс бидний ажил хэрэг, үйл ажиллагааны талаар ташаа ойлголт төрүүлсэн мэдээ мэдээллийг үзэхэд хэцүү байдаг” гэж М.Цукерберг “Facebook” хуудсандаа нийтэлсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байна.

“Facebook” нь дэлхийн хамгийн нэр хүндтэй нийгмийн сүлжээний цахим хуудас юм. Тус компанийн мэдээлснээр, сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.7 тэрбумд хүрээд байна. Мөн “Facebook”-ийн “WhatsApp”, “Instagram” гэх мэт бусад бүтээгдэхүүнийг олон зуун сая хүн хэрэглэдэг.

Гэвч хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахаас эхлээд буруу ташаа мэдээллийн тархалтыг зогсоох чиглэлд хангалттай хүчин чармайлт гаргаж чадахгүй байна гэх шүүмжлэлд өртөх болоод байгаа юм.

Ф.Хауген “Facebook”-ийн их хэмжээний дотоод мэдээллийг “Wall Street Journal” сонинд сүүлийн долоо хоногуудад өгсөн тухайгаа “CBS” телевизэд ням гарагт мэдээлжээ.

Тийнхүү тус сонин “Instagram”-аар хийсэн судалгаагаар уг нийгмийн сүлжээ өсвөр насны охидын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг Ф.Хаугений өгсөн мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна.

Тэрбээр сонсголын үеэр энэ талаар үргэлжлүүлэн яриад, “Компанийн удирдлагууд “Facebook”, “Instagram”-ыг хэрхэн аюулгүй болгохыг мэдэж байгаа ч үлэмж их ашиг орлогоо эн тэргүүнд тавин шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүй байна” гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022