“Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв | DAAM.MN

06/10/2021 346
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейзийг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай буйгаа илэрхийлээд шинэ Элчин сайдад ажлын амжилт хүсэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд КОВИД-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц боломжийг үр дүнтэй ашиглах, хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022