ЦЕГ: Жагсагчид 461-р ангиас иргэн Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан | DAAM.MN

06/10/2021 1799

“Nodoublestandart” иргэдийн хөдөлгөөний  зохицуулагч Д.Монголхүү нарыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж буй. Түүнийг суллахыг шаардсан иргэд Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа шөнө хоножээ. Дээрх баривчилгааны талаар Цагдаагийн  Ерөнхий газрын дарга Ж. Болд мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох илрүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүний дагуу бид албан үүргээ гүйцэтгэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний итгэл үнэмшил, үгээ хэлэх эвлэлдэн нэгдэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд цагдаагийн байгууллагаас хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллаж байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 198 жижиг, том хэмжээний жагсаал цуглаан хийсэн байна.

Иргэн Д.Монголхүүтэй холбоотой асуудалд тайлбар хэлэхэд, есдүгээр сарын 30-нд жагсаал зохион байгуулагч иргэд жагсаалын үеэр төв талбай руу хайрцагтай эд зүйл болох гутал оруулах гэхэд цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Бид албан үүргээ гүйцэтгэж гутал дотор юу байгааг мэдэхгүй учир нэвтрүүлээгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд ногооны үзэсгэлэн худалдаа, төрийн болон төрийн бус байгууллагын өдөрлөг болж байсан. Олон нийт цугласан үед Сүхбаатарын талбай руу эд зүйл нэвтрүүлэхгүй гэх шаардлага тавихад иргэн Д.Монголхүү эсэргүүцэж албан хаагчийн биед халдсан. Энэ үйл явдлыг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан.

Д.Монголхүүд өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлт нээн шалгалтын ажиллагааг явуулахад удаа дараа цагдаагийн байгууллага дуудахад ирдэггүй байсан нь тогтоогдсон. Мөн өмнө гурван ч зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Энэ байдлыг өөрт нь удаа дараа сануулсан ч ирэхгүй байгаа учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны дагуу өчигдөр шөнийн 02.00 цагт прокурорын зөвшөөрөлтэй хойшлуулшгүйгээр баривчилсан. Ингэхэд шөнийн 02.30 цагийн үед Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд шүүхийн шийдвэр биелүүлэх 461-р анги буюу улсын онцгой объект руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа Д.Монголхүүг хүч хэрэглэж авч явсан. Монгол Улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу хууль сахиулах байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж байгаа.

Бид дээрх хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, төр засагт  дуу хоолойгоо хүргэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэвч хууль сахиулах байгуулага, цагдаагийн албан хаагчийн биед халдаж, үг хэлээр доромжилж байна. Энэ бол удаа дараагийн үйлдэл. Төрийн тусгай хамгаалалттай обкект руу нэвтэрсэн, хүч хэрэглэсэн, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үйлдэлд гомдол мэдээлэл ирсний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022