
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяр ажлаа өгөхөөр болжээ. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байна.
Өнгөрсөн шөнө шатахууны хомсдол үүсэж болзошгүй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэд шатахуун авахаар ШТС-ын гадна урт дараалал үүсгэсэн. Уг асуудалтай холбоотойгоор тэрээр “Татан авалтууд хэвийн үргэлжилж байна. Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Өчигдөр “Сод Монгол” компани дотооддоо зохион байгуулалт хийсэн юм байна лээ. Өнөөдөр залруулга хийсэн” гэж мэдээлээд байсан юм.