Ц. Нямдорж: Монгол гэлтгүй, дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлд амьдарч байна | DAAM.MN

06/10/2021 803
 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний хангамжтай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэж, хэвийн горимд оруулах ажлын баг байгуулсан тухай, уг ажлын багийн ахлагч, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээллээ.
Тодруулбал Ц.Нямдорж: Манай ажлын баг “Тавантолгой  түлш ХХК-д үүссэн зарим асуудлыг шийдвэрлэж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэхэд салбар дундын зохицуулах арга хэмжээ авна.
Ер нь зөвхөн Монгол гэлтгүй, дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлд амьдарч байна.  Иймээс Засгийн газар, УОК, ЭМЯ-наас чадан ядан л ажиллаж байгаа.
Дэлхийг том зургаар нь харвал цар тахлын хажуугаар их гүрнүүдийн тэмцэл дээд цэгтээ хүрч, бараа материалын үнэ нэмэгдэх үйл явц хаа сайгүй гаарч байна. Тухайлбал, АНУ-аас 2000 ам.доллароор ирдэг байсан ачаа тээврийн үнэ 10 мянган ам.долларт хүрсэн. БНХАУ-д дотоодын тээврийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Сүүлийн 15 хоногт Европт 600 ам.доллар байсан хийн газ 1180 ам.долларт хүрсэн байна. Энэ хирээр дэлхийн эдийн засагт ихээхэн хөдөлгөөн гарч байгаа. Цар тахлыг дагасан эдийн засгийн хүндрэл Монголыг дайрч гарах дүр зураг ажиглагдаж байна. Бэрхшээлийг даван туулахад онцгой анхаарна.
Энэ ч хүрээнд УИХ-д Эдийн засгийг эрчимжүүлэх тухай, Баялгийн сангийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022