
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрээр “Сайжруулсан шахмал түлшний 71.4 тонн нөөц байна. Энэ нь бага ачааллын үед нэг сарын нөөц юм. Барьцалдуулагчийн нэг сарын нөөц бий. Нөөцөө тогтвортой хэмжээнд байлгахаар хангаад явдаг. Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд сайжруулсан түлш их хэмжээгээр нөөцлөх шиг боллоо. Тиймээс сайжруулсан түлшний цэгийн тоог 420 болгож нэмэгдүүлсэн.
Боруулалтын цэгийн тоог 11 дүгээр сараас өмнө 600 болгоно. Сайжруулсан шахмал түлшний картны асуудал яригдаж байна. Карт бүртгэлжүүлэх ажил энэ сард багтаж дуусна. “Таван толгой” төрийн өмчит компани дээр ажил хаялт болоогүй. Ээлж солигдох үеэр цалин, мөнгөний асуудал үүссэн. Үүнийг ташаа мэдээлсэн. Сарын үр дүнгийн урамшууллыг олгосон. Улирлын урамшууллыг 10 дугаар сард олгоно” гэлээ.