
Шинэ коронавирусийн тархалтын улмаас улс орон бүр өөрсдийн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар байна. Энэ тухай Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.
Европ тивд коронавирусийн тохиодол нэмэгдсээр байна. Тухайлахад, Щвейцарь улсад 24 цагийн байдлаар шинэ тохиолдол 800 гаар нэмэгдсэн байна. Хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний төвүүдийг хаагаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс гадна Итали улсад вирусийн тархалт өндөр байгаа. Иймд тус улсад өндөржүүлсэн онц байдлыг зарлаад байна. Нью Йорк хотын хувьд коронавирусийн улмаас бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн эмнэлгүүдэд яаралтай бус буюу төлөвлөгөөт мэс заслуудыг цуцлах шийдвэрийг гаргаж магадгүй гэсэн мэдээ байна.