Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. | ДААМ.МН

16/03/2020 343

3, 4-р сар бол хамгийн ихээр дархлаа сулардаг, халдварт өвчин гардаг сар. Одоогийн байдлаар энэ өвчлөлүүд 3-3.8 хувиар буурсан байна. Энэ нь гадуур гарахгүй, амны хаалт зүүж, ариун цэврийг сайн сахиж байгаатай холбоотой. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 1697 хүнийг тусгаарлан ажиглалаа. Тэднээс 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан эрэгтэй 03.14-нд шүд өвдөх, халуурах шинж тэмдэгтэй ирсэн. Шинжилгээнд дээжийг оруулсан. Хариу гараагүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Францын 7 жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгалд аялаад ирсэн иргэн байгаа юм. Түүнийг тусгаарласан. Мөн Дархан-УУлд тусгаарлагдсан иргэдийн дунд Европын улсаар дамжин ирсэн иргэд багтаж байна. 

Сөүл-УБ чиглэлийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д 10 иргэнийг, Цэргийн төв эмнэлэгт 51 иргэнийг, Энхсаран сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. 

Берлин-Москвагийн онгоцоор 231 иргэн ирсэн. Тэднээс 17 иргэнийг ХӨСҮТ дээр тусгаарлаад байна. Зовиургүй, шинж тэмдэггүй иргэдийг Амар зочид буудалд тусгаарлана.
Өнөө орой 270 иргэн Токио-УБ чиглэлийн онгоцоор ирнэ. Тэднээс 57-д нь эмнэлгийн тусламж шаардлагатай гэдэг мэдээлэл байна. 

Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлсөн. Сэжигтэй тохиолдлыг авахад бүрэн болсон. Бүх дүүргийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орыг 10 хүртэл хувиар нэмэгдүүлж, бэлтгэл ажлыг хангасан.
ХӨСҮТ дээр онош батлагдсан франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Ханиалга буурсан. Хоолны дуршил сайжирсан.

Холбоотой мэдээ

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021

Цэнгээний газар ажиллуулах болсон П.Анужинг АТГ-аас шалгаж эхэлжээ | DAAM.MN

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж э

21/10/2021

УЕПГ: Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ | DAAM.MN

  Өнөөдөр 10:00 цагт "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан  хори

21/10/2021