Жо Байдены рейтинг хамгийн доод түвшинд хүрч унажээ | DAAM.MN

07/10/2021 395

НЬЮ-ЙОРК. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагааг дэмжигчдийн тоо албан тушаалаа авснаас нь хойших хамгийн бага түвшинд хүрч буурсныг Квиннипекийн их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзэхэд америкчуудын 53 хувь нь Байдены ажилд муу үнэлгээ өгсөн бол 38 хувь нь сайн үнэлгээ өгсөн байна. Гурван долоо хоногийн өмнө дээрх их сургуулиас явуулсан өмнөх санал асуулгад оролцогчдын 42 хувь нь Байдены ажлыг дэмжиж байсан бол 50 хувь нь муу үнэлгээ өгчээ. Ийнхүү Америкийн Ерөнхийлөгчийн нэр хүндийн үзүүлэлт буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна.

Байдены үйл ажиллагааг үнэлэхэд улс төрийн үзэл бодол ихээхэн хамааралтай байгаа нь харагджээ. Бүгд найрамдахчуудын дунд судалгаанд оролцогчдын 94 хувь нь түүний үйл ажиллагаанд муу үнэлгээ өгсөн бол ардчилагчдын дунд энэ үзүүлэлт ердөө 10 хувь байна. Гэсэн хэдий ч өөрсдийгөө нам бус гэж үздэг хүмүүсийн дунд ерөнхийлөгчийн дэмжлэгийн үнэлгээ улсын дунджаас доогуур хэвээр байна. Нам бус хүмүүсийн 60 хувь нь Цагаан ордны эзний хүчин чармайлтад муу үнэлгээ өгсөн бол ердөө 32 хувь нь сайн үнэлгээ өгчээ.

Ялангуяа америкчууд Байдены цагаачдын талаар явуулж буй бодлого болон Латин Америкийн олон мянган иргэн “шургахыг” оролдож байгаа тус улсын өмнөд хилийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байна. Байдены энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд 67 хувь нь муу, 23 хувь нь сайн үнэлгээ өгчээ.

Афганистаны талаар явуулж буй бодлогын хувьд санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувийнх нь дэмжлэгийг авсан бол 50 хувь нь тус улсыг дэмжихийн тулд АНУ тодорхой хүчээ орхих ёстой гэж үзэж байна. Харин 15 хувь нь цэргээ ерөөс эргүүлэн татах ёсгүй байсан гэж мэдэгджээ. АНУ-ын эдийн засгийн төлөв байдалд америкчуудын 72 хувь нь ямар нэг хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна.

Энэ сарын 1-4-ний хооронд орон даяар явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 1326 иргэн оролцжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022