Н.Алтанбаатар: “Хэцүү нөхцөлд ажилладаг цагдаа нартай иргэд та бүхэн зөв, соёлтой харилцаж байхыг хүсье” гэв | DAAM.MN

07/10/2021 574

Цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Н.Алтанбаатар “Цагдаагийн албан хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд албан үүргээ  гүйцэтгэдэг.

Сүүлийн өдрүүдэд No Double standart хөдөлгөөний тэргүүн Д.Монголхүүг баривчилсантай холбоотой цагдаагийн нэр хүндийг унагасан мэдээлэл нийгэмд тархаад байна.  Д.Монголхүү цагдаагийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, харин ч хэл амаар доромжилсон. Цагдаагийн албан хаагчид зөвхөн жагсаал цуглааны үед баримтлах хуулиа дагаж мөрдсөн.  Энэ хуулиар жагсагчид тухайн нутаг дэвсгэрийн захиргаанд хандан зөвшөөрөл аваагүй тохиолдолд жагсаал цуглааныг цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэн албадан тараах зохицуулалттай.

Гэтэл хууль сахиулж буй цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг турхирч, нийгэмд буруу ойлголт өгч байгаад харамсаж байна. Танхай этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй биед нь халдаж байгаа тохиолдолд цагдаа албадлагын арга хэмжээ авна. Гэтэл өөрийн танхайрсан үйлдлээ хамгаалахын тулд гэмгүй, үзэл бодлоо илэрхийлж байсан энгийн иргэнийг саатуулсан мэтээр буруу ойлголт төрүүлж байна.

Хэцүү нөхцөлд ажилладаг цагдаа нартай иргэд та бүхэн зөв, соёлтой харилцаж байхыг хүсье” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022