“Эдийн засгийн сэргэлт” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцов | DAAM.MN

07/10/2021 509

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. “Эдийн засгийн сэргэлт” сэдэвт тус хэлэлцүүлэгт Монголбанк, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын удирдлагуудаас гадна Монголын хөрөнгийн бирж, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлага, төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.

Цахим хэлэлцүүлэгт Монголбанкнаас цар тахлын дотоодын эдийн засагт үзүүлж буй нөлөө, цар тахлын хүндрэлийн дараах эдийн засгийн сэргэлтийн төлөв байдлын талаар танилцуулсан юм. Тухайлбал уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, тус салбар дахь сэргэлтийн нөлөөгөөр эдийн засаг энэ оны 2 дугаар улиралд 6.3% өсөөд байна. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр улиралд эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ гэж тооцож байгааг онцлон дурдлаа. Мөн эдийн засгийг сэргээхэд Засгийн газартай үе шаттай хамтран, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа талаар хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөллүүд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөв.

Эх сурвалж: Монгол банк

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022