Н.Сугар: Нэмэлт тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл | DAAM.MN

07/10/2021 393

Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусийн халдвар авч байна гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн нэг хувь л халдвар авсан гэсэн судалгаа бий. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Гэхдээ гурван тун тариулсан иргэд халдвар авахгүй гэсэн үг биш. Дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авсан тохиолдолд амь насыг аврах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг сануулж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа” хэмээн ярьсан бол НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6443 хүн коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Есдүгээр сард 101.001 хүн коронавирусийн халдвар авсан байна. PCR, түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан болон шинж тэмдэг илэрсэн иргэдэд бид эмнэлэг, тусгаарлах байр, өрхийн эрүүл мэндийн төв, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаарх халдварын тархалт зургаадугаар сарын давлагаанаас 2.5 дахин нэмэгдсэн. Бид халдварын тархалтыг долоо хоног бүрээр хянадаг. 34 дэх долоо хоног буюу наймдугаар сарын 23-29-ний хооронд халдварын тархалт аажмаар нэмэгдсэн. 37, 38 дахь долоо хоног буюу есдүгээр сарын 20-26-ны хооронд өдөрт дунджаар 3983 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд 38 дахь долоо хоногт 36.206, 39 дэх долоо хоногт 32.731 байсан бол өнөөдрийн байдлаар 29.479 хүн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд 286, хүнд оноштой 1459 хүн байна. Есдүгээр сард 5900 ор байсан бол өнөөдрийн байдлаар 6001 ор дэлгэсэн ч 6443 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт 5895 ор байсныг “Нандин ухаан” эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэгт 106 ор нэмж дэлгээд байгаа юм. Бид өнгөрсөн долоо хоногт ор зохицуулах багийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өмнө нь ор зохицуулах үйл ажиллагааг ор дэлгэсэн эрүүл мэндийн 46 байгууллага зохион байгуулдаг байхад нэн хүнд, эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэд ор хүлээж цаг алдах тохиолдол гарч байсан. Тиймээс зөвхөн коронавирусийн халдвар авсан иргэдийг хэвтүүлэн эмчлэх ор зохицуулалтын багийг ажиллуулснаар тандалтын багийн сул орны мэдээллийг нэг цэгээс мэдээлж эхэлсэн. Ингэснээр улаан болон улбар шар эрэмбийн хүмүүс гэртээ байх хугацаа багасаж, эмнэлэгт хэвтэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүнд байх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Ингэснээр эмнэлгийн орны хүлээлт удаашрах, эмнэлгээс гарах хүмүүсийн тоо буурч байна. Гэсэн хэдий ч биеийн байдал хүндэрсэн, эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай иргэдийн дуудлагыг  түргэн тусламжийн утсаар авах болон Яармагт байрлах 145 ортой эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, ор дэлгэсэн эмнэлгүүддээ яаралтай хэвтүүлэх боломжийг ханган ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022