Чөлөөт бөхийн Э.Даваанасан, Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ | DAAM.MN

07/10/2021 532

“Осло-2021” ДАШТ-д дагах барилдаан хийсэн манай тамирчид ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Даваачимэг дагах барилдаандаа залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор Казахстаны Диана Кайюмоваг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрээр АНУ-ын Майя Нильсонтой хүч үзэх бол Э.Даваачимэг өнгөрсөн жилийн Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Э.Даваанасан дагах барилдаанд Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдана.

 

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022