“Осло-2021” ДАШТ-ээс Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хүрэл медаль хүртлээ | DAAM.MN

08/10/2021 279

“Осло-2021” ДАШТ-ийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Э.Даваачимэг,  59 кг-ын жинд хүч үзсэн Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ. 

Э.Даваачимэг тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр ялсан ч шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга Энэтхэгийн Аншуд 1:5-аар ялагдсан юм. Харин дагах барилдаанд залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0-ээр, хүрэл медалийн төлөө 2020 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винникийг хүндхэн барилдааны эцэст 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо.

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хүрэл медаль хүртлээ
Б.Шоовдорын хувьд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна.

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл ийнхүү өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо. 

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022