Шатахууны нөөц нь тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоожээ | DAAM.MN

08/10/2021 525
Хэрэглэгчээс ирүүлсэн шатахууны хомсдол үүссэн гэх гомдлын дагуу Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоохоор хяналт шалгалт хийж байна.
2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагаас хойш цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор шатахууны эрэлт ердийн хэрэглээнээс 2 – 3 дахин өссөн нь агуулахын нөөц багасахад нөлөөлсөн байна. Аж ахуй эрхлэгчид татан авалт хэвийн явагдаж байгаа талаар тайлбар мэдээлэл өглөө.
Иймд шатахуун нөөцийн хяналт шалгалтыг дуусгасан ба нөөц нь тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоож, тодорхой хязгаарлалт үүсгэсэн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлэн шалгалтын тайлан, дүгнэлтийг Монгол Улсын Шадар сайд болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам-нд хүргүүллээ.
Эх сурвалж: ШӨХТГ

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022