Танзанийн зохиолч утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар тодорчээ | DAAM.MN

08/10/2021 196
СТОКХОЛМ. /BBC/. Стокхолм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлалаа. Энэ оны Нобелийн шагналтнаар орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна тодорчээ.
Гурна “колоничлолын үр дагавар болоод соёл, тив хоорондын ёроолгүй ангалд орсон дүрвэгчдийн хувь заяаны талаар хувиршгүй, нигүүлсэнгүй ойлголттой байсныхаа төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ гэж Шведийн хааны академийн Нобелийн хороо мэдэгджээ.
Абдулразак Гурна 1948 онд Занзибар арлын араб гаралтай мусульман шашинтнуудын гэр бүлд төржээ. Тэрбээр 20 настайдаа Их Британи руу нүүж, Кентийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо англи хэлний тэнхимийн аспирантурыг удирдаж байна.
Гурна уран зохиолын гараагаа 1987 онд “Орхиод мордсон дуртгал” романаараа эхэлжээ. Нийтдээ арван номтой бөгөөд хамгийн алдартай нь Букерын шагналын жагсаалтад багтсан “Диваажин” (1994), “Далайн эрэг” (2001) романууд нь юм. Үүнээс гадна, колоничлолын дараах үеийн зохиолчдын талаар хэд хэдэн судалгаа бичжээ.
Тэрбээр пост колоничлолын өнцгөөс бичдэг Африкийн алдартай зохиолчдын нэг юм.
Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хамгийн сүүлд 35 жилийн өмнө буюу 1986 онд Африкийн зохиолч хүртэж байсан бөгөөд шагналыг Нигерийн зохиолч Воле Шойинкед олгожээ.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022